Tuesday, April 8, 2014

Хүүхэддээ тоглоом сонгохдоо... 

Тоглоомын сонголт
Тоглоом сонгохдоо нярай хүүхдэд зөөлөн резинэн тоглоом авч өгвөл илүү дээр бөгөөд хуванцар болоод резинэн материал бүхий тоглоомноос зайлсхийх хэрэгтэй. Эрэгтэй хүүхдэд бууны төрлийн тоглоом аль болох авч өгөхгүй байх нь зүйтэй. Жаахандаа буугаар их тоглох нь хүүхдийн зан аашийг ширүүн, дээрэнгүй болгох магадлалтай байдаг. Учир нь бага насныхан тоглоом гэж бодсон бүгддээ уусан бүх л сэтгэл зүрхээ зориулан тоглодог. Тиймээс хүн рүү буу чиглүүлж тогловол өөрийгөө яг л дээрэмчин бүр ч илүү мууг бодож байх гэж хэмээн үнэн голоосоо итгэн тоглодог юм. Тэдний хувьд зэвсэгтэй л бол эсрэг тал гэдэг байр гололдог.
Зөөлөн тоглоом ямар шаардлагад нийцэж байх ёстой вэ?
Томоос том зөөлөн тоглоом моодонд ороод байгаа ч гэсэн, жижиг хүүхдэд ийм тоглоом бэлэглэх хэрэггүй гэж сэтгэл зүйчид зөвлөж байна. Хүүхэд тоглож байгаа тоглоомоо өөрөө өргөж зөөж чадахаар байх учиртай. Хүүхдийн аюулгүй байдлын шаардлагын дагуу 7 хүртэлх насны хүүхдийн тоглоомны жин 400 граммаас хэтрэхгүй, овор хэмжээ нь 15 – 50 см байвал зохино гэж үздэг. Нялх хүүхэд тоглоомондоо даруулаад нүүр амаа зайлуулж чадалгүй бүтэж үхэх аюултай байдаг юм.
Тод өнгө хэдий харц татдаг ч ийм өнгийн тоглоомоос татгалзсан нь дээр. Учир нь зарим үйлдвэрүүд тод өнгийн будаг гаргаж авах зардлыг хямдруулах зорилгоор хүүхдэд хортой хар тугалга болон кадмий хийх нь элбэг. Тэгээд ч тод алаг зүйлээс хүн амархан залхдаг, нүд, тархи нь ядардаг. Хар болон улаан өнгөсэтгэхүйд сөргөөр нөлөөлдөг. Харин цайвар дөлгөөн өнгүүд бол зөөлөн тоглоомонд хамгийн тохиромжтой гэж тооцогддог.







No comments:

Post a Comment