Аав ээжүүдээ хүүхдээсээ асуугаад хамт сураарай
ГУРВАН ЭРДЭНЭ шүлэг
Алт гэвэл аавыг хэлнэ
Ачтай сайхан сэтгэлийг хэлнэ.
Эрдэнэ гэвэл ээжийг хэлнэ.
Энгүй сайхан сэтгэлийг хэлнэ.
Нандин гэвэл найзаа хэлнэ.
Намайг гэсэн бодлыг хэлнэ.
ЦЭЦЭРЛЭГТЭЭ шүлэг
Үеийн жаахан найзууд
Үс гэзгээ гоёод
Үлгэртэй номоо үзээд
Үнэхээр зугаатай байна
Өөрийн хайртай маамуугаа
Өхөөрдөн өхөөрдөн бүүвэйлнэ
Өндөр сайхан барилгаа
Өрж барьж босгоно.
БИ УГААДАГ дуу
Бондгор бондгор гараа
Булцгар булцгар хацраа
Булхан булхан булхан
Би угаадаг
Шөнтгөш шөнтгөр хамраа
Шөмбөгөр шөмбөгөр хошуугаа
Шөмбөн шөмбөн шөмбөн
Би угаадаг
No comments:
Post a Comment