Tuesday, October 14, 2014

Хүүхдэдээ багаас нь хэвшүүлэх бяцхан зөвлөгөө

2014-09-25 өдөр 06:37 үзсэн:277
untitledНайрсаг байх: “сайн байна уу”, “баярлалаа”, “сайхан амраарай” гэж хэлдэг, найрсаг соёлтой харьцаанд сургавал хүүхэд тань танихгүй орчинд ч алзахгүй, хүмүүстэй харилцаа тогтоож чаддаг болно.
“Үгүй” гэж хэлдэг болго: Ингэж хэлж чаддаг хүүүхэд өөрийнхөө байр суурь ашиг сонирхолыг хамгаалдаг.
Зөв хэвшилд сурга: Гадаа тоглоод ирсний дараа гараа угаадаг, тогтмол усанд ордог, ариун цэвэр сахьдаг болго.
Цаг барих : Цаг барьж сургах нь маш чухал. Үүнийг энгийн зүйлээс эхэлж болно. Өглөө тогтсон цагт босгох, ээж нь /аав/ тэдэн цагт ирнэ гэж өөрөө цагтаа ирэх гэх мэт. Товлосон цагаасаа хоцордог, цаг барьдаггүй бол хүүхэд тань насан туршдаа хохирсоор байх болно.



Аюулгүй байдлаа хамгаал: Ногоон гэрлээр зам хөндлөн гарах, зам дээр тоглохгүй байх зэргийг сургах нь бас чухал.
Бусдыг сонсож сургах: Бусдын зовлон жаргалыг ойлгож хуваалцдаг болгож сургах нь их чухал. Үүний тулд өөрөө хүүхдийн яриаг таслахгүй анхааралтай сонсох энгийн зүйлээс эхлэх хэрэгтэй. Сонсож сурах нь хүүхэд сургуульд орох тэр цагаас эхлэн түүний сурах арга барилд ч гэсэн эерэг нөлөөтэй.
Уучлал гуйх: Аливаа хүн буруу зүйл хийсэн бол уучлал гуйдаг байх хэрэгтэй гэдгийг ойлгуулах. Үүний тулд мөн л эцэг эх та өөрөөсөө эхэлж,тэдэнд үлгэр дуурайлал үзүүлэх явдал юм.
Хүнтэй танилцах: Хүнтэй ёс журмын дагуу танилцах, нэр алдрыг нь зөв тогтоох, эргээд холбоотой байх зэрэг нь насан туршид нь хэрэг  болно. Үүний зэрэгцээ өөрийн үзэл бодол, байр сууриа зөв илэрхийлж зөв ойлгуулж чаддаг байх нь дараа дараагийн хамт олны дунд ороход нь их тус болдог.
Хувийн сахилга бат: Хувцас хунар, ном дэвтрээ эмхлэх, ариглахаас энэ хэвшил эхэлдэг.
Хоол хийх: Хоол хийлгээд сургавал тэр бүр бусдын гар хараад байхгүй болно. Таныг хоол хийх үед хүүхэд тань хажууд чинь ирчээд бяцхан “төвөг” уддаг шүү дээ. Энэ үед хориглож болиулах хэрэггүй. Жаахан гурил ч юмуу аваад өг. Хоол хийх дуртай болох нь энэ мэт жижиг зүйлээс л эхэлнэ.
Ярьж сургах: Айдсаа ялан дийлж бусдын өмнө үг хэлж ярьж сурвал том амжилтын эхлэл болно.
Мөнгөтэй харьцаж сургах: Мөнгөний үнэ цэнийг ойлгуулж ариглах гамнах, зөв зохистой зарцуулахад сурга.
Эхэлсэн ажлаа дуустал хийдэг болгох: Энэ хүмүүжлээс олж авдаг шаргуу дайчин зан чанар амжилтанд хүрэх тулгуур нь болно.
Сайн сайханд итгэх: Өөдрөг үзэл ирээдүйн амьдралд нь их чухал. Амьдралын сайн сайхан баяр баясгаланд итгэдэг болго.
Бусадтайгаа хуваалцаж сурга: Өгөөмөр зан чанар одоо үед их дутагдаж байгаа.
Ойр дотны хүмүүсээ халамжилах: Багадаа өвөө, эмээ ахмад хүмүүсийг халамжилж байсан хүүхэд том болж эцэг эх болсон хойноо гэр бүлдээ бүхнийг зориулдаг.

No comments:

Post a Comment