Хүүхдийнхээ ирээдүйг тоглож нааддаг тоглоомноос нь асуу!
Тоглоомоор
дамжуулж хүүхдээ төлөвшүүлдэг, хөгжүүлдэг туршлага дэлхий нийтэд байна.
Тоглоом нь бие бялдар хөгжүүлэх, оюун ухаан тэлэх, сэтгэлийн хат
тэвчээр суулгах, ёс дүрэмд суралцуулах гээд олон талын ач холбогдол
агуулж байгаа юм.
Тоглох
хэрэгцээ нь хүнд байгалиас заяамал зүйл гэдэг нь ойлгомжтой. Хүүхэд
хэнээр ч заалгалгүйгээр тоглож эхэлдэг шүү дээ. Бидэнд бас тоглох
хэрэгцээ бий. Хааяа хэн нэгнийг шоглож, даажигнамаар ч юм шиг, босож
дэгдэж гүймээр ч юм шиг, тэвэг өшиглөж, дээс тогломоор ч юм шиг санагдах
үе байдаг нь энэ хэрэгцээгээ хангахгүй буйг илтгэж байна. Тоглож байх
үед хүн жинхэнэ унаган төрхөөрөө, төрөлх араншингаараа, байгалийн
зөнгөөрөө байж чаддаг гэдэг.
Байгалийн
зөнгөөрөө байх үе нь хүнд асар их сэтгэл ханамжийг өгдөг байх юм. Тэр
бүр бид