Tuesday, April 22, 2014

4-5 насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог


·         4 насандаа хүүхэд өөрөө үзэж хараагүй юмны тухай  хүний яриаг ойлгох чадвартай.
·      
   Хүүхэд ном чанга уншиж өгөхийг хүсэх  ба утгыг  нь олон дахин яриулах сонирхолтой байдаг.  Зураг дээр байгаа зүйлийг яриулах түүнийгээ  эргүүлэн өөрөө  тодорхой энгийн байдлаар өгүүллэг зохиож ярина, том хүний эхэлсэн үг яриаг утга төгөлдөр дуусгаж чаддаг, нэгтгэн дүгнэж ярина, “ Яагаад? ” гэх гол асуултыг тавина.
·          
·         Үеийнхэнтэйгээ сэдэвт тоглоомоор тоглож байхдаа дүрээ өөрчилж чаддаг, тоглоомын утгыг ойлгож дүрмийн дагуу тоглохыг оролдоно, зарим үед гол баатарт тоглох сонирхол төрнө. Бусад хүүхэдтэй хамтран тоглох сонирхолтой болно.
·         Хүүхдийн дүрслэх үйл ажиллагаа нь нэлээд хөгжиж ирнэ. Хүний дүрсийг нэлээд тодорхой гаргаж ирнэ. Жишээ  нь хүний бие, нүд, ам, хамар, үс , зарим үед хүмүүсийн   хувцасны  хэсгүүдийг гаргаж эхэлнэ. Дүрслэх  техник талаас  нь боловсронгуй болно. Хүүхдүүд геометрийн үндсэн дүрсийг гаргаж зурах, хайчаар дүрс гаргаж хайчлах, дүрсээ цаасан дээр наах зэрэг чадвартай болсон байна.
·         Хөдөлгөөн нэлээд нэмэгдэж авхаалж самбаатай, хөдөлгөөнөө зохицуулах, тэнцэх, жижиг хашлага дээгүүр алхах, үсрэх, юм өшиглөх, гүйж харайх, бөмбөгтэй тоглоом нэлээд хүндрүүлж тоглоно.
·         Энэ насанд хүүхдийн хүртэхүй нэлээд хөгжин. Энгийн дүрсүүдийг ялгах бусад зүйлтэй  харьцуулан ижил зүйлийг олох,  юмны хэмжээ, өнгө, өндөр нам, өргөн нарийн зэргийг ялгаж  эхэлнэ. Орчиндоо цохицоно. Ой тогтоол сайжирч юмыг баримжаалах чадвар  нэмэгдэнэ. Хүүхэд 7-8 юмсын нэрийг тогтоох чадвартай.
·         Хүүхдийн анхаарал  тогтвортой болж 15-20 минут анхаарлаа төвлөрүүлж чадна.
·         Нэг зүйлийг эхэлсэн бол 40-50 минут үргэлжлүүлэх чадвартай. Зорилготой үйлдэл хийнэ.
·         Маргалдаж эхэлнэ. Энэ насанд хүүхэд магтуулах дуртай .
·         Юмыг сонирхож эхэлнэ. Ямар нэгэн зүйлийг дуурайж бие дааж хийж эхэлнэ.
·         Хүүхдийн   ярианы чадвар сайжирсан , авиа дуудлага тод , үгийн сан нэмэгдэж, уншсан зүйлийн  утгыг нь чөлөөтэй ярина,  үг бүрийн утгыг ойлгоно, асуултаар чөлөөтэй ярилцана, амьтны дуу хоолойгоор дуугарах,үг бүтээж ярих зэрэг  энэ насандаа хүүхэд чөлөөтэй харилцах чадвартай болсон байна.
·         4,5 насандаа хүүхэд зорилго тавьж чаддаг, үр дүнд хүрэхийн тулд төлөвлөдөг. “Яах юм “ гэдэг асуулт тавьдаг.
4-5 насны хүүхэдтэй эцэг эх хүүхдээ хөгжүүлэх ба хүмүүжүүлэхэд дараах зорилго тавин ажиллах нь зүйтэй.
Үүнд:
·         Юуны өмнө хүүхдийг эрүүл мэндийг бэхжүүлэх, чийрэгжүүлэх, үндсэн хөдөлгөөнийг нь хөгжүүлэх. Ямар ч үед хүүхдийн биеийн галибар  дээр анхаарч зөв явах, суух, зогсож сургана. Эрүүл ахуйн дадал хэвшлийг бэхжүүлэх.
·         Хүүхдийн ажигч, сонирхлыг нь хөгжүүлэх.
·         Өрийн гэр орон, орон  нутагтаа, өөрийн явж байгаа цэцэрлэгтээ хайртай байх хүмүүжлийг үргэлжлүүлэн хөгжүүлэх.
·         Хүүхдийн хэл яриаг улам сайжруулах, үгийн санг  нэмэгдүүлэх, хүүхэдтэй харилцан ярилцах яриаг хөгжүүлэх, өгүүллэг зохиолгох, тоглоом сэдэвт зургийг тодорхойлж яриулахад туслах.
·         Ойр байгаа хүмүүсийн мэргэжил, хөдөлмөрийн ач холбогдлыг ярьж өгөх. Энгийн хөдөлмөрийн дадал хэвшил суулгах.
·         Эхэлсэн зүйлийг дуусгадаг, хамт олны үйл ажиллагаанд оролцож сургах. Хамт олны хөдөлмөрийн даалгаврыг  эцсийн хүртэл гүйцэтгэх чадвартай,  хөдөлмөрийн үр шимийг мэдрэх хүмүүжил олгох.
·         Даруу , шударга ,  эрч хүчтэй ба зоригтой байх хүмүүжил олгох. Буруу юм хийсэн бол ичих ба бусдаас  уучлалт гуйдаг.  Энэ насны хүүхэд   гомддог учир  нийтийн дунд  хүүхдийг зэмлэхгүй байх. Ойр ойрхон хүүхдийг үгээр урамшуулж сайшааж байх нь чухал.
·         Ном, тоглоом бусад зүйлтэй зөв харьцан гамнаж сургах
·         Тоглоом, ахуй , байгальтай зөв харьцах тэдний гоо сайхныг мэдрэх, хайрлаж гамнах, орчны сайхныг хүртэх чадварыг хөгжүүлэх, орчинд байгаа  сайхан зүйлээр бахархаж сургах.
·         Урлагийн бүтээлийн агуулгыг   нь  ойлгох чадварыг хөгжүүлэх, өгүүллэг, үлгэр, хөгжим анхааралтай сонсож сургах.
·         Уран ярьж илтгэх, уран унших, сайхан(гоё) дуулах, хөгжмийн аянд  уран хөдөлгөөн хийж сургах зэрэг чадвар дадал суулгахад эцэг эх анхаарч хүүхэдтэй ажиллавал их сайн.
Тоглоомын сонголт
Тоглоом сонгохдоо нярай хүүхдэд зөөлөн резинэн тоглоом авч өгвөл илүү дээр бөгөөд хуванцар болоод меризивтер материал бүхий тоглоомноос зайлсхийх хэрэгтэй. Эрэгтэй хүүхдэд бууны төрлийн тоглоом аль болох авч өгөхгүй байх нь зүйтэй. Жаахандаа буугаар их тоглох нь хүүхдийн зан аашийг ширүүн, дээрэнгүй болгох магадлалтай байдаг. Учир нь бага насныхан тоглоом гэж бодсон бүгддээ уусан бүх л сэтгэл зүрхээ зориулан тоглодог. Тиймээс хүн рүү буу чиглүүлж тогловол өөрийгөө яг л дээрэмчин бүр ч илүү мууг бодож байх гэж хэмээн үнэн голоосоо итгэн тоглодог юм. Тэдний хувьд зэвсэгтэй л бол эсрэг тал гэдэг байр гололдог.

Зөөлөн тоглоом ямар шаардлагад нийцэж байх ёстой вэ?
Томоос том зөөлөн тоглоом моодонд ороод байгаа ч гэсэн, жижиг хүүхдэд ийм тоглоом бэлэглэх хэрэггүй гэж сэтгэл зүйчид зөвлөж байна. Хүүхэд тоглож байгаа тоглоомоо өөрөө өргөж зөөж чадахаар байх учиртай. Хүүхдийн аюулгүй байдлын шаардлагын дагуу 7 хүртэлх насны хүүхдийн тоглоомны жин 400 граммаас хэтрэхгүй, овор хэмжээ нь 15 – 50 см байвал зохино гэж үздэг. Нялх хүүхэд тоглоомондоо даруулаад нүүр амаа зайлуулж чадалгүй бүтэж үхэх аюултай байдаг юм.
Тод өнгө хэдий харц татдаг ч ийм өнгийн тоглоомоос татгалзсан нь дээр. Учир нь зарим үйлдвэрүүд тод өнгийн будаг гаргаж авах зардлыг хямдруулах зорилгоор хүүхдэд хортой хар тугалга болон кадмий хийх нь элбэг. Тэгээд ч тод алаг зүйлээс хүн амархан залхдаг, нүд, тархи нь ядардаг. Хар болон улаан өнгө сэтгэхүйд сөргөөр нөлөөлдөг. Харин цайвар дөлгөөн өнгүүд бол зөөлөн тоглоомонд хамгийн тохиромжтой гэж тооцогддог.

Хүүхдэдээ багаас нь хэвшүүлэх бяцхан зөвлөгөө
-Найрсаг байх: “сайн байна уу”, “баярлалаа”, “сайхан амраарай” гэж хэлдэг, найрсаг соёлтой харьцаанд сургавал хүүхэд тань танихгүй орчинд ч алзахгүй, хүмүүстэй харилцаа тогтоож чаддаг болно.
-“Үгүй” гэж хэлдэг болго: ингэж хэлж чаддаг хүүүхэд өөрийнхөө байр суурь ашиг сонирхолыг хамгаалдаг.
-Зөв хэвшилд сурга : гадаа тоглоод ирсний дараа гараа угаадаг, тогтмол усанд ордог, ариун цэвэр сахьдаг болго.
-Цаг барих : Цаг барьж сургах нь маш чухал. Үүнийг энгийн зүйлээс эхэлж болно. Өглөө тогтсон цагт босгох, ээж нь /аав/ тэдэн цагт ирнэ гэж өөрөө цагтаа ирэх гэх мэт. Товлосон цагаасаа хоцордог, цаг барьдаггүй бол хүүхэд тань насан туршдаа хохирсоор байх болно.
-Аюулгүй байдлаа хамгаал : Ногоон гэрлээр зам хөндлөн гарах, зам дээр тоглохгүй байх зэргийг сургах нь бас чухал.
-Бусдыг сонсож сургахБусдын зовлон жаргалыг ойлгож хуваалцдаг болгожсургах нь их чухал. Үүний тулд өөрөө хүүхдийн яриаг таслахгүй анхааралтай сонсох энгийн зүйлээс эхлэх хэрэгтэй. Сонсож сурах нь хүүхэд сургуульд орох тэр цагаас эхлэн түүний сурах арга барилд ч гэсэн эерэг нөлөөтэй.
-Уучлал гуйх : Аливаа хүн буруу зүйл хийсэн бол уучлал гуйдаг байх хэрэгтэйгэдгийг ойлгуулах. Үүний тулд мөн л эцэг эх та өөрөөсөө эхэлж,тэдэнд үлгэр дуурайлал үзүүлэх явдал юм.
-Хүнтэй танилцах : хүнтэй ёс журмын дагуу танилцах, нэр алдрыг нь зөв тогтоох, эргээд холбоотой байх зэрэг нь насан туршид нь хэрэг болно. Үүний зэрэгцээ өөрийн үзэл бодол, байр сууриа зөв илэрхийлж зөв ойлгуулж чаддаг байх нь дараа дараагийн хамт олны дунд ороход нь их тус болдог.
-Хувийн сахилга бат : хувцас хунар, ном дэвтрээ эмхлэх, ариглахаас энэ хэвшил эхэлдэг.
-Хоол хийх : хоол хийлгээд сургавал тэр бүр бусдын гар хараад байхгүй болно.Таныг хоол хийх үед хүүхэд тань хажууд чинь ирчээд бяцхан “төвөг” уддаг шүү дээ. Энэ үед хориглож болиулах хэрэггүй. Жаахан гурил ч юмуу аваад өг. Хоол хийх дуртай болох нь энэ мэт жижиг зүйлээс л эхэлнэ.
-Ярьж сургах : Айдсаа ялан дийлж бусдын өмнө үг хэлж ярьж сурвал том амжилтын эхлэл болно.
-Мөнгөтэй харьцаж сургах: Мөнгөний үнэ цэнийг ойлгуулж ариглах гамнах, зөв зохистой зарцуулахад сурга.
-Эхэлсэн ажлаа дуустал хийдэг болгох : Энэ хүмүүжлээс олж авдаг шаргуу дайчин зан чанар амжилтанд хүрэх тулгуур нь болно.
-Сайн сайханд итгэх : өөдрөг үзэл ирээдүйн амьдралд нь их чухал. Амьдралын сайн сайхан баяр баясгаланд итгэдэг болго.
-Бусадтайгаа хуваалцаж сургаӨгөөмөр зан чанар одоо үед их дутагдаж байгаа.
-Ойр дотны хүмүүсээ халамжилах : Багадаа өвөө эмээ ахмад хүмүүсийг халамжилж байсан хүүхэд том болж эцэг эх болсон хойноо гэр бүлдээ бүхнийг зориулдаг.
Таны хүү, охин шинэ сургуулльд шилжих гэж байна уу?
Хуучин сургуульдаа байр сууриа олж чадсан хүүхэд шинэ сургуульд амархан хөлөө олчихдог. Тэгвэл доорхи асуудалтай бол зарим хүндрэл гарч болох юм.
-бүрэг ичимтгий, нээлттэй бус зантай,
-хөгжлийн бэрхшээлтэй,
-бие эрхтний дутагдалтай,эмгэгтэй гэх мэт.
Хүүхдээ өөр сургуульд шилжүүлэхдээ юунй урьд зан чанарыг нь харгалзан үз.Мөн шинэ ангид нь ямар хүүхдүүд сурдагийг заавал сонирхоорой. Анги сонгохдоо сургагын түвшин өндөртэй, сахилга батаар сайныг шил. Мөн шинэ сургуулийнх нь тухай мэдээллийг янз бүрийн эх сурвалжаас цуглуулж нэгтгэн дүгнэ. Олны яриа ортой гэдэг шүү дээ. Мөн хаана ямар байрлалтай, гэрээс хэр хол, хүүхэд тань сургуульдаа ямар замаар ирж очихыг харгалзах хэрэгтэй.
Онц сурсан хүүхдээ мөнгөөр урамшуулахад учир бий
Одоогийн хүүхдүүд мөнгө өгвөл л хичээл сургуульдаа анхаарах гээд байдаг болсон. Хичээл бол хүүхдийн гол “ажил” бөгөөд хэрвээ амжилт гаргасан бол шагнал авах нь зүй ёсных байж болно. Тэгээд ч том болсон хойноо мөнгөтэйхарьцаад сурчихсан үнэ цэнийг ойлгодог болохоос гадна бизнесд амжилт гаргахыг хэн ч үгүйсгэхгүй. Тийм учраас сайн сурвал яагаад мөнгөөр урамшуулж болохгүй биз. Гэхдээ хүүхдэд яг хэдэн төгрөг өгвөл зохих вэ гэдэг асуулт гарч ирнэ. Мөн мөнгө үнэхээр хүүхдийн сурах идэвхи санаачлагыг хөдөлгөх хөшүүрэг болж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Тэгээд ч эцэг эх нь үргэлж мөнгө өгөөд байх боломжгүй бол яахав гэх мэт. Харин сурган хүмүүжүүлэгчид мөнгөн хөшүүргийг таашаадаггүй. Сайн сурахад нь мөнгө өгөөд муу авахад нь “цалин”-г нь хасаад байвал хичээл сурлаганд нь төдийгүй хүмүүжилд нь хүртэл муугаар нөлөөлдөг гэнэ. Эцэг эх мөнгө өгснөөр хүүхдийнхээ хичээл сурлаганд оролцох оролоогоо хязгаарлах нь тун буруу юм. Харин идэвхитэй оролцож сурлагын дүнг биш сурлагын түвшинг нь хянаж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол “цалин авдаг хүүхдэд үр дүн буюу ямар хичээлд ямар дүн авах нь чухал болоод ирдэг.
Бага унтах нь хүүхдийн сурлагад сөрөг нөлөөтэй
Хүүхдийн насны ангилалаар хийсэн судалгаанаас үзэхэд бага унтсан хүүхдийг бүтэн нойртой хүүхэдтэй харьцуулахад унших, бичих, тоо бодох тал дээр чадвар муутай, бусад хүүхдээс муу дүн авдаг гэсэн үр дүн гарчээ.
Эрдэмтдийн хэлж байгаагаар хүүхэд унтаж байхад бие махбодь нь амрахын зэрэгцээ хамгийн чухал нь тэдний тархи амарч байдаг учраас нойр бол хүүхдийн бие, тархийг бүрэн нээлттэй байлгах хамгийн гол хөдөлгүүр юм.
Цэцэрлэгийн насны хүүхэд өдөрт 11-13 цаг, сургуулийн насны тэр дундаа бага, дунд ангийн хүүхдүүд өдөрт 10-11 цаг унтаж байх ёстой юм.



No comments:

Post a Comment