Хамгийн аймшигтай нь ганцаардал
Хүүхдийн цэцэрлэг
Хүүхдээ гурван нас хүрч цэцэрлэгт
ортол ихэнх ээжүүд гэртээ сууна. Хэрвээ эмэгтэйчүүд хүүхдээ цэцэрлэг эсвэл
яслид өгөөд өөрсдөө ажил хийгээд эхлэвэл тэднийг хамгийн хувиа хичээгчид гэж
тооцдог байна. Ийм ээжүүдийг хүүхдийн хүмүүжилд анхаарахаасаа илүүтэй өөрийн
сонирхлыг тэргүүнд тавьж байна гэж үзнэ. Цэцэрлэг, ээж хоёр хамтын ажиллагаатай
байх ёстой. Өдрийн цагаар ээж нь хүүхдийг хөгжүүлэх, цэвэр орчинд амьдруулах,
шим тэжээлтэй хоол идүүлэх гээд олон ажлыг амжуулах хэрэгтэй байдаг гэнэ.
Цэцэрлэг нь улсын ба хувийн гэж байна. “Хойкуэн” хэмээх улсын харьяа цэцэрлэг,
ясли нь хүүхдийг бүр гурван сартайгаас нь эхлэн авдаг. Өглөөний наймаас оройн
зургаа хүртэл ажиллана. Энд хүүхдээ өгөхөд эцэг эх нь өдөрт дор хаяж дөрвөөс
доошгүй цаг ажилладаг байх хэрэгтэй. Ер нь ямар нэгэн томоохон шалтгаантай эцэг
эхчүүд хүүхдээ “хойкуэн”-д өгөх боломжтой. Төлбөрийг гэр бүлийнх нь
орлогоос шалтгаалан тогтоодог. Нөгөө төрлийн цэцэрлэгийг “етиэн” гэнэ.
Ийм төрлийн цэцэрлэг нь улсын бас хувийнх ч байж болдог. Хүүхэд энд дээд тал нь
долоон цаг л болдог. Өглөөний долоогоос өдрийн хоёр цаг хүртэл. Эдгээрээс гадна
томоохон Их сургуулиудыг түшиглэсэн элитүүдийн цэцэрлэг ч байдаг. Хэрвээ хүүхэд
ийм дээдсийн гэх цэцэрлэгт орж чадвал түүний ирээдүйд санаа зовох зүйлгүй болно
доо. Цэцэрлэгийн дараа сургуульд шууд орох бөгөөд шалгалтандаа тэнцвэл тухайн их
сургуульд үргэлжлүүлэн суралцаж эхэлдэг.
Дээд мэргэжлийн диплом гэдэг тухайн
хүний амьдралын баталгаа болдог тул элит цэцэрлэгт орох боломж маш бага олддог.
Үүнд их хэмжээний мөнгө төлөхөөс гадна хүүхдийг хүндхэн тестийн шалгалт хүлээж
байдаг юм. Аль ч төрлийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багш нь байнга солигддог гэнэ.
Энэ нь хүүхэд янз бүрийн хүнтэй харьцах аргад суралцах, нөгөө талаасаа багш нар
нь тэднийг таньж мэдэхэд тустай гэж үздэг. Нэг багшийн “хайрладаггүй” хүүхдийг
нөгөөдөх нь хайрлах жишээтэй. Хичээлийн хөтөлбөрт хоор дуу том байр суурь
эзэлдэг. Ингэх нь нөгөө хамт олонч, найз нөхөдтэйгээ эвсэг байж, хамтын хүчээр
бүх зүйлийг хийдэг болж төлөвшихөд нөлөөлдөг. Сард нэг удаа цэцэрлэгийнхэн ам
бүлээрээ уул толгод дээр гарч, зоо парк үзэн, ботаникийн цэцэрлэгтэй танилцдаг.
Японд хэзээ ч хүүхдийг нөгөөтэй нь харьцуулдаггүй. Хүмүүжүүлэгч нь гэхэд сайныг
нь магтаад, мууг нь гоочлооод байхгүй. Эцэг эхэд нь ч энэ талаар нь хэлээд
“хошуу хүргээд” байдаггүй гэнэ.

.jpg)
.jpg)
No comments:
Post a Comment