Tuesday, April 8, 2014

Эвлүүлдэг зурагт тоглоом оюун ухааныг хэрхэн хөгжүүлдэг вэ?


Эвлүүлдэг зурагт тоглоом нь өнгө болон дүрсний мэдээллийг санаж, жижиг хэсгүүдийг зөв
байрлалд оруулан нэгэн бүхэл зүйлийг үүсгэдэг учраас тархины үйл ажиллагааг идэвхжүүлж байдаг.
Шаардлагатай жижиг хэсгүүдийг хайж, зургийг бүрэн гүйцэд эвлүүлэх явцдаа хүний тархи жижиг хэсэг бүр ямар байдалтай байсныг болон тухайн байрлалд ямар хэлбэр дүрстэй жижиг хэсэг тохирох ёстой вэ гэдгийг үргэлж санах шаардлагатай болдог.
Эвлүүлдэг зурагт тоглоомоор тоглох үед тархины баруун болон зүүн тал бөмбөлөгүүд зэрэг ажиллахаас гадна тэдгээрийн хооронд болон тархины эсүүдийн хооронд холбоос үүсгэгдэж байдаг. Эдгээр холбоосуудын тусламжтайгаар бидний суралцах, ойлгох болон санах зэрэг чадварууд хөгжиж байдаг юм. 
Шинэ бодлого:
Дор өгөгдсөн есөн цэгийг балаа салгалгүйгээр дөрвөн шулуунаар холбоно уу? Энэ бодлогыг зөвхөн гурван шулуунаар холбох боломжтой юу?


1 comment:

  1. Caesars Palace Cotai - Mapyro
    Directions to Caesars Palace Cotai 제주도 출장안마 with Mapyro Realtime driving directions 김포 출장샵 and road conditions – from Aliante and 나주 출장마사지 the 시흥 출장마사지 Casino at 남원 출장마사지 1010 Casino Rd, Cotai.

    ReplyDelete