Saturday, October 25, 2014

Ой тогтоолт сайжруулах цаасан зайрмаган тоглоом
  asdf
Энэхүү тоглоом нь хүүхдийн ой тогтоолтыг сайжруулах ач холбогдолтой ба зайрмаг шиг байдлаар хийгдсэнээрээ хүүхдэд илүү сонирхолтой, зугаатай юм.

Хэрэглэгдэх зүйлс:
Зайрмагны мод
A4 хэмжээтэй хатуу цагаан цаас 2 ширхэг
Хайч, цавуу 







 Хэрхэн тоглох вэ?

Хийсэн зайрмагуудаа гурван эгнээнд 4, 4-н ширхгээр доош нь харуулан өрнө.

Эхний тоглогч 2 ширхэг цаасан зайрмаг сонгоно. Сонгосон 2 зайрмаг ижил биш бол эргүүлэн доош харуулж тавина. Нөгөө тоглогч 2 зайрмаг сонгоно. Хэрэв 2 зайрмаг ижил бол дахин хоёрыг сонгоно. Ингэж ээлжилсээр хамгийн олон ижил зайрмаг цуглуулсан нь ялагч болно. 


Tuesday, October 14, 2014

Хүүхдэдээ багаас нь хэвшүүлэх бяцхан зөвлөгөө

2014-09-25 өдөр 06:37 үзсэн:277
untitledНайрсаг байх: “сайн байна уу”, “баярлалаа”, “сайхан амраарай” гэж хэлдэг, найрсаг соёлтой харьцаанд сургавал хүүхэд тань танихгүй орчинд ч алзахгүй, хүмүүстэй харилцаа тогтоож чаддаг болно.
“Үгүй” гэж хэлдэг болго: Ингэж хэлж чаддаг хүүүхэд өөрийнхөө байр суурь ашиг сонирхолыг хамгаалдаг.
Зөв хэвшилд сурга: Гадаа тоглоод ирсний дараа гараа угаадаг, тогтмол усанд ордог, ариун цэвэр сахьдаг болго.
Цаг барих : Цаг барьж сургах нь маш чухал. Үүнийг энгийн зүйлээс эхэлж болно. Өглөө тогтсон цагт босгох, ээж нь /аав/ тэдэн цагт ирнэ гэж өөрөө цагтаа ирэх гэх мэт. Товлосон цагаасаа хоцордог, цаг барьдаггүй бол хүүхэд тань насан туршдаа хохирсоор байх болно.

Sunday, October 12, 2014




Хүүхэд тань бишүүрхээд байна уу?

Зургаа, долоон сар хүртлээ хүүхэд авах гэсэн хэн болгонд очиж, тэврүүлж баясгалантай байдаг. Гэтэл аль нэг өдөр хүүхэд тань танайд ирсэн хүнээс царайгаа буруулж, юун очих нь байтугай, уйлж чарлан таныг эвгүй байдалд ч оруулж мэднэ. Үүнд санаа зовох хэрэггүй. Энэ бол хэвийн үзэгдэл, бүр байх ч ёстой, хүүхдийн зүй зохистой хөгжлийн илрэл.
Хүүхэд яагаад бишүүрхдэг вэ?
Хүүхэд эхлээд хэнтэй удаан байсан, хэнийг сайн таньдаг, таньдаггүйгээ мэддэггүй. Ямартаа ч ээжийнхээ халуун хөхөнд наалдан хамгаалагдсан, аятай тайван байдлыг мэдэрнэ. Ээжийнх эелдэг сайхан царай харагдаж, өхөөрдөхөд инээж баясана.
Гэтэл долоо найман сартайгаасаа гэнэт ээжээс нь шал өөр танихгүй царай байгааг олж мэдээд айх, итгэхгүйн хоёрын хооронд эргэлзэнэ. Тэгээд тэр танихгүй хүн өөр рүү нь ойртоход эсэргүйцэл илэрхийлнэ, уйлна. Энэ нь  хүүхэд орчны хүмүүсээ ухамсартайгаар мэдэрч, хүүхдийн  хөгжилд чанарын өөрчлөлт гарч байгаагийн илрэл юм.
“Судлаачид хүүхэд бишүүрхэж-сандралд орох нь уураг тархин дахь үйл явцын огцом өөрчлөлтийн хэлбэр хэмээн үзэж байна. Амьдралынхаа эхний найм, есөн сарын дотор хүүхэд эцэг эхтэйгээ дохио, зангаа, дуу авиа, нүүр царайны хувирал, үнэр, бие биендээ хүрэх, барьж авах зэрэг мэдрэхүйн хэлээрээ маш сайн ойлголцож чаддаг, түүндээ дассан байдаг байна. Гэтэл танихгүй хүн хүүхэдтэй харилцахад хэдийгээр тухайн хүн аав ээжтэй нь аль болох адилхан дохио зангаа, үг хэллэг хэрэглэн харилцахыг хичээдэг ч түүний үнэр, дууны өнгө, нүүр царай нь мэддэг, дассан загвараас өөр байх тул хүүхдийн тархи “энэ биш байна” гэсэн мэдээлэл өгдөг байна” (1) Тэгээд л хүүхэд бажгадаж, бидний хэлдэгээр  бишүүрхэж асуудал манддаг ажээ.
Хүүхдийн бишүүрхэл харилцан адилгүй
Бишүүрхэх үе хэзээ эхлэх нь хүүхэд бүрт адилгүй. Зарим хүүхэд 4 ба 5 сартайгаасаа бусдаас эмээх, бишүүрхэх хандлага гаргаж эхэлж байхад заримд нь ой хүрч байж ийм байдал илрэх жишээтэй. Олонхи хүүхдэд долоогоос найман сар орчимдоо бишүүрхэж эхэлдэг байна.
Хүүхдүүдийн бишүүрхэл янз бүр.  Зарим нь хүн харангуутаа уйлж орь дуу тавьж байхад зарим нь аядуу тайван. Ямартаа ч нүүр царайны хувирал, биеийн хөдөлгөөнөөр нь "Над руу битгий ойрт" гэж хэлж байгаа нь илт мэдэгдэнэ.
Нийтлэг байдлаар авч үзэхэд  ээжээсээ эсвэл юмнаас зуураад хөдлөхгүй хөшиж зогсох,  айсан нүдээр харах, эсвэл буруу харах, дуугаа хураах, намсгах гэх мэт. Иймэрхүү байдлаар бишүүрхэх нь бараг хүүхэд бүрт зургаан сартайгаас хоёр нас хүртэлх хугацаанд хэзээ нэгэн цагт илэрч, тодорхой хугацаагаар үргэлжилнэ.  
Хүүхэд бусад хүмүүсийг сонирхож эхлэх үеэсээ, ойролцоогоор 15 сартайгаасаа бусдаас айх, бишүүрхэх нь багасаж ирнэ. Гэхдээ хоёр насны төгсгөл рүү хүүхэд бүр ч ихээр бишүүрхэх нь бас бий. 
Дашрамд дурдахад, хүүхэд ийнхүү зургаан сартай байх үеэсээ хүмүүсийг ялган таньж, өөрөөр хэлбэл ээж, аавыгаа таньдаг байна. Иймд энэ үесд зарим залуу эцэг эх хүүхдээ том болчихлоо гээд ээж аав дээрээ хүүхдээ орхин хол явах, эсвэл өөр хүнээр харуулвал хүүхдэд аав, ээж нь хэзээ ч харж байгаагүй, танихгүй хүн болж таарах нь ээ.
Ээжийн хамгаалалт чухал
Ээж нар энэ үеийг зөв ойлгох нь чухал. Энэ үед хүүхдэд айдас бодитоор орших бөгөөд ээж хүүхдээ тэвэрч авч хамгаалалтад оруулах нь чухал.  Хүүхэд энэ үест тэртээ тэргүй ээж рүүгээ зүтгэж аврал эрнэ. Тэгэхээр ээж “хамгаалагчийн дүрд” тоглож, хүүхдээ танихгүй хүнээс хамгаалж тайвшруулах шаардлагатай. Жишээлбэл, хүүхдээ тэвэрч тухайн хүнээс хэдэн алхам зай барьж холдуулах, гар биеийг нь илэх, хүүхэдтэйгээ аятай зөөлөн ярилцах зэргээр.
Хамгийн буруу зүйл бол хүүхдээ тухайн хүнтэй ойртож харилцахыг шаардах, айж байгааг нь инээж шоолох эсвэл зэмлэх. Хүүхэд хэсэг хугацааны дараа ээжийнхээ амгалан тайван байдал, хайр халамжийн нөлөөгөөр тухайн хүн рүү өөрөө ойртож, айхгүй болж ч магадгүй.
 “Практикаас үзэхэд нийтэч ээжийн хүүхдүүд бишүүрхэх нь бага байдаг байна. Ийм хүүхэд ээжийгээ бусад хүмүүстэй тайван, биеэ барилгүй чөлөөтэй харилцаж байгааг харна, мэдэрнэ. Түүнээс гадна хүүхэд ээж нь хүмүүсийн дунд байхдаа дуртай байгаа, бусдаас анхаарал, хүндэтгэл хүлээж байгааг мэднэ. Энэ нь магадгүй нийгмийн харилцааны талаар хүүхдийн оюун санаанд нь буусан анхны дүрслэл нь болно” (2) Ийнхүү ээжийн бусадтай харилцаж байгаа байдал хүүхдэд чухлаар нөлөөлдөг ажээ.
Та хүүхдэдээ ингэж туслаарай
Хүүхэд бишүүрхэхээ больж байгаа нь танихгүй хүнээс айхаа болих, ээжээсээ салж холдохдоо дургуйцдэггүй болох зэргээр илэрнэ. Бишүүрхэх үед нь Та хүүхдэдээ ингэж туслаарай.
  • Тэвэрч авч илж тайвшруулах. Ээжийн гар, тэврэлтээс илүү хамгаалалт тэрхэн үед хүүхдэд байхгүй.
  • Итгэхгүй, ойртох дургуй байгаа хүнээс хүүхдээ тодорхой зайнд байлгах. Гэм хоргүй гэдгийг нь ойлгуулахын тулд зочинтой тайван, эелдэгээр ярилцах 
  • Гадны хүн хүүхэдтэй харилцахдаа түүнд сонирхолтой зүйл, жишээлбэл, бөмбөг, зөөлөн тоглоом авч ирж үзүүлж тоглох, түүгээрээ дамжин хүүхэд рүү ойртох
  • Хүүхэдтэйгээ нуугдаж тоглох, жишээлбэл, эхлээд ээж алчуураар нүүрээ бүтээх, дараа нь хүүхэд нүүрээ бүтээж нэгнийгээ олж тоглох,  яваандаа хаалга, хөшигний араар нуугдах зэргээр  хүүхдээсээ бага ч болов хөндийрөх дасгал хийх
  • Хүүхэд тань их бишүүрхдэг бол гадны зочдод байдлыг урьдчилан ойлгуулж, хүүхдээ сандралд оруулахгүй байхыг хичээх

Saturday, October 11, 2014

Гурван нас бол зөрүүдлэх нас

  


ГУРВАН НАС БОЛ ЗӨРҮҮДЛЭХ НАС 
Гурван нас бол зөрүүдлэх нас, хүний амьдралын хамгийн баяр баясгалантай нас юм. Гурван настнуудын нэг онцлог бол орчин тойрныг ажиглаж юмсыг танин мэдэх гэсэн хүсэл эрмэлзлэлтэй, биө даах гэсэн оролдлого тод ажиглагдана.
     Бие даах гэсэн оролдлогоос "Би өөрөө", "Би чадна" гэсэн үгийг хүүхэд маш их хэлж өөрөө бие даан аливаа зүйлийг хийхийг оролддог. Энэ үед эцэг эхчүүд ойлгохгүй "болохгүй", "бага юм чадахгүй", "Асгачихна", "Хувцасаа муухай болгочихно" гэх мэтээр урдуур нь орж өмнөөс нь өөрсдөө хийх гэснээс болж тэд зөрүүдлэх зан авир гаргадаг. Үүнийг эрдэмтэд "Гурван насны хямрал" гэж тодорхойлсон байдаг.
Энэ юу гэсэн үг вэ. Нэг талаас хүүхэд өөрөө бие даан хийх хүсэл оролдлого, нөгөө талаас томууд энэ хүслийг ойшоож анхаардаггүйгээс болж хүүхдийг зөрүүд зантай болгоход хүргэж үүнээс үүдэн гарах зөрчил юм. Энэ бүхэнд эцэг эхчүүд тайван хандаж тэдэнд хэр хэмжээнд тохирсон зүйл хийлгэхэд анхаарч дэмжин, яаж хийх аргыг нь тайлбарлан өгч хамтрах нь зүйтэй.
 Мөн тэдний сайн үйлийг байнга дэмжин, урамшуулах хэрэгтэй. Тэгвэл танд энэ хямралыг давах хүүхэдтэйгээ ойлголцох тиим ч хэцүү биш. Гурван насанд хүрээлэн байгаа орчин байгалийн болон эд юмсын тухай тодорхой ойлголт, төсөөлөл бүрэлдэж эхэлдэг. Жишээ нь: Нар, сар , од, цас, амьтан, ургамлын талаар өөртөө тохирсон төсөөлөлтэй болдог төдийгүй ойр дотны хүмүүсийн нэрийг мэддэг, нэрлэдэг. Төсөөллийн хүрээ нэмэгдэх тусам тоглохдоо хэрэглэх зүйлийн тоо нэмэгдэнэ. Юмыг орлуулан дүрслэн тоглож эхэлдэг. Хоёр настайг бодвол ганцаараа тоглож, тоглоомоо өмчилсөн байдалтай байдаг нь багасч хоёр, гурвуулаа тоглодог болно.
Энэ насны хүүхэд, хурц тод өнгөтөй, гоё сайхан хэлбэртэй хөдөлгөөнтэй зүйлийг сайн тусгаж тогтоодог. Мөн зураг зурах дуртай, улаан, ногоон, цэнхэр, өнгийг "Гоё өнгө" гэж нэрлэдэг. Зурж будахдаа 1-2 өнгийг сонгон хэрэглэнэ. Том, жижиг бөөрөнхий дүрс зурж эхлэх бөгөөд зурж байгаа зүйлрүүгээ анхаарал нь төвлөрч эхэлдэг. Бас өөрийнхөө хүссэн зүйлээ авахуулах, хамт тоглосон хүүхдийнхээ тоглоомыг нь аваад явах, энэ минийх гэх мэт авир гаргадаг. Энэ бүхэнд эцэг эхчүүд энэ чинийх биш, бусдын юмыг хамаагүй авч болохгүй гэдгийг тайлбарлаж өгөх нь зүйтэй. Тэд хэдий дураараа загнасан ч бүхнийг сайн ойлгоно.Хүүхэд ямар нэгэн зүйлийн тухай тогтоон ярьдаг болж эхэлдэг ба энэ нь анхаарлын тоттворжилт сайжирч хэл ярианы чадвар нэмэгдэж байгаагийн шинж юм. Хүүхэд төрөлх хэлнийхээ үндсэн дүрмийг ямарч тусгай сургалтгүйгээр өөрөө бие даан эзэмшдэг тул та хүүхэдтэйгээ байнга ярилцаж байгаарай. Тэднийг бага гэж битгий бодоорой. Тэд бүхнийг чадна шүү. Танд амжилт хүсье.

4 хүртлэх настай хүүхдийн хөгжлийн онцлогууд ба зөвлөмж

4 хүртлэх нас   (37-48 нас )
4 хүртэлх настай хүүхдийн сонсох чадварын онцлог
  • Хүүхэд үгийн зөв, буруу дуудлагыг ялгах чадвартай болно.
  •  Үгэнд урт, богино эгшиг орж байгааг ялгаж сонсоно (цас-цаас, хол-хоол, тос-тоос г.м)
  •  Авиа, үгийг хүртэж сонсох чадварт ахиц гарсан байна.
  •   Ойролцоо дуудлагатай үгсийг ялгаж сонсоно (сар-шар, зам-жам, дух-тух г.м).
  •  Хүмүүсийн яриаг анхааралтай сонирхон сонсоно.
  •   4 насанд хүүхдийн анхаарал ой тогтоолт нь эрчимтэй хөгжиж ирдэгтэй холбоотойгоор сонссон зүйлээ амархан тогтооно.
  •   Энгийн хялбар хэллэгтэй дөрвөн мөрт шүлгийг сонсоод төвөггүй тогтоодог болсон байна.
  •  Хүмүүсийн яриан дахь өргөлт зогсолтыг ялгаж сонсох чадвартай болно.
  •   Ярианы аялга, хэмнэлийг ялган сонсоно.
  •   Амьтдын дуу хоолойг сонсоод даган дуурайх чадвартай болсон байна.

ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭЕРЭГ АРГУУД

Хүүхдээ сайн хүн болгохын тулд та бид:
1.      Хүүхэддээ мэдрэмжээ таньж, илэрхийлэхэд нь тусалцгаая.
2.      Хүүхдээ махтан сайшаацгаая
3.      Хүүхдийнхээ өөрийн үнэлэмжийг дээшлүүлцгээе
4.      Хүүхдийнхээ бие даасан байдлыг дэмжицгээе
5.      Хүүхэдтэйгээ хамтран ажиллацгаая
6.      Хүүхдээ бие махбодын шийтгэл хэрэглэхгүй хүмүүжүүлцгээе.

I БҮЛЭГ - Хүүхэддээ мэдрэмжээ таньж, илэрхийлэхэд нь тусалцгаая.
“Хүүхдэд өөийн гэсэн харах, бодох, мэдрэх чадвар бий. Түүнийг нь
өөрсдийнхөө чадвараар солих гэж оролдох шиг мулгуу явдал үгүй.”
Жан Жак Руссо
Хүн бүр л хүүхдээ САЙН хүн болоосой гэж хүсдэг. Өөртөө итргэлтэй, бие даасан, ээж аавдаа энэрэлтэй, өндөр боловсролтой, сайхан ажилтай гээд л маш олон зүйлийг ыид хүүхдээсээ хүсэн хүлээдэг.

Гар угаах ач холбогдол