Wednesday, November 12, 2014

Хүүхдийнхээ ирээдүйг тоглож нааддаг тоглоомноос нь асуу!


Тоглоомоор дамжуулж хүүхдээ төлөвшүүлдэг, хөгжүүлдэг туршлага дэлхий нийтэд байна. Тоглоом нь бие бялдар хөгжүүлэх, оюун ухаан тэлэх, сэтгэлийн хат тэвчээр суулгах, ёс дүрэмд суралцуулах гээд олон талын ач холбогдол агуулж байгаа юм. 
Тоглох хэрэгцээ нь хүнд байгалиас заяамал зүйл гэдэг нь ойлгомжтой. Хүүхэд хэнээр ч заалгалгүйгээр тоглож эхэлдэг шүү дээ. Бидэнд бас тоглох хэрэгцээ бий. Хааяа хэн нэгнийг шоглож, даажигнамаар ч юм шиг, босож дэгдэж гүймээр ч юм шиг, тэвэг өшиглөж, дээс тогломоор ч юм шиг санагдах үе байдаг нь энэ хэрэгцээгээ хангахгүй буйг илтгэж байна. Тоглож байх үед хүн жинхэнэ унаган төрхөөрөө, төрөлх араншингаараа, байгалийн зөнгөөрөө байж чаддаг гэдэг.
Байгалийн зөнгөөрөө байх үе нь хүнд асар их сэтгэл ханамжийг өгдөг байх юм. Тэр бүр бид
CD болон DVD-г дахин ашиглах санаанууд


Дэлхий дээр жил бүр олон тэрбумаар нь CD болон DVD-г үйлдвэрлэн гаргадаг бөгөөд хэрэглэж дууссан бүтээгдэхүүнийг бид өдөр тутмын амьдралдаа хэрхэн дахин боловсруулж ашиглаж болох талаар сонирхолтой санаануудыг та бүхэнд хүргэж байна. Нэг талаар хаягдал бүтээгдэхүүнийг дахин ашиглах, мөн дахин мөнгө зарцуулахгүйгээр орчноо тохижуулах, сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах давуу талтай. Эдгээрийн гэр орондоо болон цэцэрлэг, сургуулийн орчинд ашиглахад бүрэн боломжтой. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье. 



Хүүхдийн сониуч занг хөгжүүлэх нь
Хүүхэд бүр хорвоо ертөнцтэй өөрөө танилцаж, түүнийг “нээх” гэсэн итгэхийн аргагүй их хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Бага наснаас өөр хэзээ ч амьдралтай танилцах гэсэн сониуч зан хөдлөх үе хүнд тохиодоггүй.Эргэн тойрондоо байгаа бүхий л юмсыг сонирхдог сониуч хүүхдүүд үеийнхээ бусад хүүхдүүдээс хамаагүй хурдан хөгжиж байдаг. Харин эцэг эх та хүүхдийнхээ санааг тусган авч, шинэ сэдвийг сэдэж, тэдний сониуч зан, судлах хүсэл тэмүүллийг нь өдөөх хэрэгтэй. Энэ нь зөвхөн ухаантай, хөгжилтэй хүнийг бий болгоод